Спортын холбооноос 650 мянган төгрөг хандивлав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-03-19 15:02:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн спортын 13 холбооноос зургаан зуун тавин мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлав.

Мөн Петровис” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас таван зуун мянган төгрөгийн шатахууны дэмжлэг олгосон бол аймгийн нэгдүгээр сургуулийн Үйлдвэрчний эвлэлээс нэг зуун мянган төгрөгийн хандив өргөв.

Үүнээс гадна сум, багийн иргэд өөрийн хэмжээнд материаллаг болон мөнгөн хөрөнгийг сумынхаа Онцгой комисст хандивлаж байгаа аж.

Холбоотой мэдээ