Итали улс “COVID-19” халдварын голомт хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-16 12:20:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын голомт болсон Итали, Испани, Иран улсад хоногт 1000-3000 тохиолдол шинээр нэмэгдэж, өдөрт дунджаар 100 хүн нас барсан байна хэмээн Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн

П.Анузаяа ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр,Дэлхий дахинд “COVID-19”  халдвар авсан хүний тоо 10 982 болж, 24 цагийн хугацаанд 323 хүн нас барсан байна. Нийт нас баралтын тоо 5 735 боллоо. БНХАУ-д өчигдөр 27 тохиолдол шинээр бүртгэгдэж 10 хүн нас барсан байна. БНСУ-д 76 шинэ тохиолдол, 3 нас баралт бүртгэгдсэн нь халдвар буурч байгааг харуулж байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “Өнгөрсөн амралтын өдрөөр Европын улс орнууд хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тухайлбал, Чех улсад “COVID-19” халдварын тархалтаас сэргийлж дэлгүүр, үйлчилгээний газруудыг энэ сарын 24-нийг хүртэл хаасан. Харин нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг ажиллуулах шийдвэр гаргасныг мэдэгдсэн байна. Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа. Итали, Испани, Франц, Швейцарт халдварын шинэ тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт тус халдварыг авсан хүний тоо 800 гаруй болж, энэ сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа. АНУ-ын 49 мужид шинэ коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан муж бүр өөр өөрийн онцлогт тохирсон шийдвэрийг гаргасаар байна. Нью-Йорк хот болон Кени улсад сургуулийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн эмнэлгүүд яаралтай бус мэс заслыг цуцалж магадгүй байгаа гэж мэдээлсэн. Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд байна” гэв. 

Холбоотой мэдээ