И.Маск 5.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 11:37:23

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Tesla” компанийн тэргүүн Илон Маск долоо хоногийн дотор 5.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Коронавирус дэгдсэнд дэлхий дахин түгшиж байгаа нь тэнэг хэрэг юм хэмээн тэрбээр өмнө нь мэдэгдсэн байна. 


Tesla” компанийн хувьцаа 22 хувиар унасны улмаас Илон Маскийн хөрөнгө 18 хувиар буурч, одоо 31.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Үүнээс гадна дэлхийн хамгийн баян 10 эрхмийн нийт хөрөнгө долоо хоногийн дотор 76.4 тэрбум ам.доллароор буурчээ. Францын “LVMH” компанийн Ерөнхий захирал Бернар Арно 14 тэрбум ам.долларын хохирол амссан бол Испанийн “Zara” сүлжээ дэлгүүрийг эзэмшигч Амансио Ортегийн хөрөнгө 12.8 тэрбум ам.доллароор буурсан байна. “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос 6.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн хэдий ч дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгааг "Forbesсэтгүүл онцолжээ. 

Холбоотой мэдээ