150 бог галд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-15 14:18:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн Цахир гэдэг газар 150 бог галд өртжээ.

Тус  сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т тус багийн харьяат малчин Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө энэ сарын 14-ний өдрийн 08 цагт шатсаны улмаас 150 бог мал галд өртөж хорогдсон байна. 

Хаврын улиралд хуурайшилт нэмэгдэж байгаа учраас иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ