Эверестэд авирах зөвшөөрлүүдийг цуцалжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-03-13 13:07:37

КАТМАНДУ. /BBC/. Балбын Засгийн газар шинэ коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Эверест ууланд авирах зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг гаргажээ.


"Эверест ууланд авирах уулчдад олгосон энэ сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 30 хүртэлх бүх зөвшөөрлийг цуцална" гэж Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Мөн бямба гаргаас хойш Балбад ирсэн гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлах ажээ.


Kathmandu Post” сонинд мэдээлснээр, Балба улс аялал жуулчлалын орлогоос гадна Эверестэд авирах зөвшөөрлөөс жил тутам дөрвөн сая ам.долларын орлого олдог бөгөөд уг орлогын дийлэнхийг АНУ, Энэтхэг, БНХАУ, Япон, БНСУ-ын уулчид бүрдүүлдэг байна.


Балбад коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн хэдий ч 70 гаруй тохиолдол бүртгэгдсэн Энэтхэг улстай хил залгаа оршдог юм. Балбын Засгийн газар олноор цугларахаас зайлсхийхийг ард иргэддээ уриалжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “COVID-19” халдвар дэлхийн 118 улс оронд бүртгэгдэж, 125 мянга гаруй хүнд халдварлаж, 4600 гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ