Худалдааны төвүүд түрээсийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-11 17:44:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй томоохон нийтийн худалдааны төв, захын эздэд лангуу түрээслэгчдэд түрээсийн хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг 3-р сарын 10-нд явуулсан.

Хүсэлтийг "Архангайд үйлдвэрлэв" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон "Хасу" ХХК хүлээн авч, лангуу түрээслэгчиддээ түрээсийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Ингэснээр дээрх хоёр худалдааны төвийн нийт 720 гаруй түрээслэгчийн түрээсээс 20 хувь хөнгөлөгдөх юм. 

Холбоотой мэдээ