“Grand Princess” хөлөг онгоцны зорчигчдоос тал гаруйг нь буулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-11 16:12:42

ВАШИНГТОН. /РИА Новости/. Grand Princess” хөлөг онгоцон дээр байсан зорчигчдын тал гаруйг нь эрэг дээр буулгажээ. Тус хөлөг онгоцон дээр байсан 21 хүнээс коронавирус илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн юм.


Хөлөг онгоцон дээр 2422 зорчигч, хөлгийн багийн 1111 гишүүнийг оролцуулаад нийт 54 орны 3533 хүн байсан юм. Үүнээс 1406 хүн “Grand Princess” хөлөг онгоцыг орхин эрэг дээр гарсан байна.


Калифорни муж улсын Окленд хотын боомтод байрлаж буй уг хөлөг онгоцноос эхлээд тус муж улсын оршин суугчид мөн Канад, Их Британийн иргэдийг гаргажээ. 

Холбоотой мэдээ