Д.Трамп 5 муж улсад ялалт байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-11 15:07:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Айдахо, Вашингтон, Миссисипи, Миссури, Мичиган муж улсуудад болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд Найрамдах намын сунгаанд ялалт байгуулжээ. Энэ тухай “ABC” телевиз мэдээлсэн байна.


Америкийн удирдагч “Twitter” хуудсаараа дамжуулан эдгээр муж улсын оршин суугчдад талархал илэрхийлжээ. 


Бүгд Найрамдах намын сунгаанд түүнтэй хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч байхгүй байгаа юм. Хавай муж улсад кокус буюу намын идэвхтнүүдийн хурлыг явуулахгүй байх шийдвэр гарсан учир санал хураалт 5 муж улсад болсон байна.


Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд наймдугаар сард болох намын их хурлын 2241 оролцогчоос 1276-гийнх нь саналыг авах ёстой байна.  Одоогийн байдлаар Д.Трамп мянга гаруй хүний дэмжлэгийг аваад байгаа аж. АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно.

Холбоотой мэдээ