Хяналтын 140 гаруй цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-10 21:52:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нийслэл, аймаг, сумдаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.10-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Баянхонгор аймгийн Онцгой комисс найм дахь хуралдаанаа өнөөдөр хийж, аймаг, сум, баг хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Энэ хүрээнд Баянхонгор сумын хэмжээнд 12 хяналтын цэгийг байгуулж, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Мөн аймгийн бүх суманд постууд ажиллаж, аймгийн хэмжээнд 140 гаруй хяналтын цэгт эргүүл хяналтын үйл ажиллагаа өрнөж байна.

Холбоотой мэдээ