Нөөцийн мах худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 08:56:03

Булган аймаг нөөцийн махаа саяхнаас худалдаанд гаргаж, үхрийн махыг 6000, хонины махыг 5500 төгрөгөөр борлуулж байна.

Өнгөрсөн хавар үхрийн махыг 6300, хонины махыг 5700 төгрөгөөр, аймгийн төвийн 6 багийн 7 дэлгүүрүүдээр худалдаалж байна. Энэ жил ямааны мах нөөцлөөгүй. Долоо хоногт 2 удаа мал эмнэлгийн шинжлэгч эмч нөөцийн махнаас дээж авч шинжилгээнд хамруулж байна гэжБулган аймгийн Хүнсний чанар, стандарт хяналтын улсын байцаагч М.Бадам мэдээллээ.

Аймгийн төвийн "Баясуулагч" зах дээр үхрийн мах 7000, хонины мах 6500 төгрөгөөр борлуулагдаж байна.

“Баян даш” ХХК сүүлийн хоёр жил дараалан нөөцийн мах бэлдэж байна. Энэ онд 17,5 тонн нөөцөлсөн махыг 3 дугаар сарын 01-нээс худалдаанд гаргах байсан боловч махны үнэ тогтвортой байсан тул нөөцөөс гаргаагүй байсан юм.

 

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ