30–нд Булганы баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:11:39

2016 оны 04-р сарын 28-нд Булган аймгийн зарим газраар, 30-нд ихэнх нутгаар нойтон цас орно.

Салхи 04 сарын  28-29-нд зарим газраар 12-14м/с, 30-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Агаарын температур  ихэнх хугацаанд шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Мэдээллийг Булган аймгийн УЦУОШГ–аас өглөө.

-

Холбоотой мэдээ