Н.Назарбаев, В.Путин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-08 10:46:39

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх Орос, Туркийн яриа хэлэлцээний дүнг хэлэлцжээ. Энэ тухай Казахстаны анхны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Талууд Орос, Туркийн Сирийн асуудлыг зохицуулах асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээний дүнг хэлэлцэхийн сацуу хоёр улсад болон дэлхий дахинд тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцжээ. Түүнчлэн талуудын цаашид хийх уулзалтын талаар хэлэлцжээ.


В.Путин, Н.Назарбаев нар Москва хотын 9 дүгээр сарын эхээр уулзаж, ОХУ Казахстаны түншлэл хийгээд бүс нутаг дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Холбоотой мэдээ