“Адуунчулуун” ХК 10 сая төгрөгийн хандив гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-06 21:37:11

Дорнод /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулан “Адуунчулуун” ХК 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Нэгэн жарны түүхтэй ууган уурхай нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарладагт талархаж байна” гэв.

Түүнчлэн өнөөдөр Дорнод аймгийн ЕБС-уудыг 1990 онд төгсөгчдийн төлөөлөл нэг сая төгрөгийн хандиваа гардуулж өгсөн байна. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдад орон нутгийн үйлдвэр, ААН, байгууллага, хамт олон сайн дурын хандив дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Одоогийн байдлаар 24.5 сая төгрөгийн хандив цуглажээ. Тусламжийг Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дээр бүртгэн авч, тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулж,  хэрхэн зохион байгуулсан талаарх тайлангаа аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнана гэв.

Холбоотой мэдээ