“James Bond” киноны шинэ ангийн нээлтийг хойшлуулжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-03-05 15:26:34

ВАШИНГТОН. /The Guardian/. James Bond” цуврал киноны “No Time To Die” нэртэй шинэ ангийн нээлтийн хугацааг коронавирусний халдварын тархалтын улмаас долоон сараар хойшлуулахаар болжээ.


“Дэлхийн кинотеатрын зах зээлд дүгнэлт хийсний дүнд ирэх дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байсан “No Time To Die” киног 11 дүгээр сараас үзэгчдийн хүртээл болгохоор шийдвэрлэлээ” гэж “MGM, Eon”, Universal” компани лхагва гарагт мэдээлсэн байна.


2015 онд гарсан “Spectre” анги дэлхий дахинаас нийт 900 орчим сая ам.долларын орлого олжээ. “COVID-19” халдварын улмаас кино урлагийн салбар 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж болзошгүй байгааг шинжээчид анхааруулсан юм.


Ташрамд дурдахад, “James Bond”-ын сүүлийн ангиудын гол дүрийг бүтээсэн Английн жүжигчин Дэниел Крейг уг кинонд сүүлийн удаа тоглож буй нь энэ юм. Шинэ ангийн дууг Америкийн поп дуучин Билли Айлиш дуулсан бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард 18 нас хүрсэн Б.Айлиш уг алдарт цувралын дууг дуулсан хамгийн залуу уран бүтээлч болжээ.

Холбоотой мэдээ