Нягтлангууд мэргэжлийн чадамж дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 13:40:59

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн нягтлан бодогчдын тус аймаг дахь салбар хамтран нягтлан бодогчдын дунд сургалт явууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтанд 19 сумаас 70 гаруй нягтлан бодогчид хамрагдаж, санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байхын тулд өөрсдийн мэдлэг,  чадамжаа нэмэгдүүлсэн юм. Сургалтаар татвар, нийгмийн даатгал, санхүүгийн хяналт, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн шинэчилсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчим, хандлагын талаар хичээл зааж, хуулийн мэдлэг, ур чадварын шалгалт авсан байна.

Нягтлангуудын өмнө тулгамдаж буй асуудал бол шилэн дансны хуулийн хэрэгжүүлэлт бөгөөд шилэн дансны цахим сайтад мэдээлэл оруулах талаар нэгдсэн сургалтанд хамрагдаагүй учраас мэдээллийг буруу, дутуу оруулах явдал гарч байгааг хэлж байв. Гэхдээ уг сайтыг энэ онд арай боловсронгүй, төрөлжсөн байдлаар өөрчилсөн нь ажлыг арай хөнгөвчилж байна гэцгээж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ