ОХУ коронавирустэй тэмцэхэд Монголд тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-04 16:52:40

МОСКВА. /rueconomics/. ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусний оношлуурыг Монгол Улсад нийлүүлэхээр болсон тухай “Роспотребнадзор” буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах байгууллагын дарга Анна Попова мэдээлжээ.


“Оросын оношлууруудыг өмнө нь эрх баригчдынх нь гаргасан хүсэлтийн дагуу БНАСАУ-д нийлүүлсэн. Мөн дипломат сувгаар гаргасан хүсэлтийн дагуу даваа гарагт Монголд илгээнэ” гэж тэрбээр хоёрдугаар сарын 29-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


ОХУ-д үйлдвэрлэсэн оношлуурууд дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад нийлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж Попова тэмдэглэн хэлжээ.


Холбоотой мэдээ