АНУ-д "Супер мягмар гараг"-ийн сунгаа үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-04 08:01:27

ВАШИНГТОН. /CNN/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулах сунгаа Алабама, Арканзас, Калифорни, Колорадо зэрэг 14 муж улсад мягмар гарагт эхэллээ. 


"Супер мягмар гараг" хэмээн нэрлэдэг энэхүү сунгаанд Ардчилсан намын таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдгээрийг дурдвал, Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг, Массачуссетс муж улсын сенатч Элизабет Уоррен, Төлөөлөгчийн танхимын гишүүн Тулси Габбард нар юм. 


Сунгаа явагдсан эхний муж улсуудын сонгогчдыг саналаа өгсний дараах санал асуулгын дүнгээр Б.Сандерс тэргүүлж байгаа бол Ж.Байдены нэр хүнд Өмнөд Каролинагийн сунгаанаас хойш ихээхэн өсжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн 11 дүгээр сараас сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумбергийн нэр сунгааны саналын хуудсанд анх удаа бичигдэж буй нь энэ юм.



Холбоотой мэдээ