Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-03 20:26:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр “10 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах” тухай 132 тоот захирамж гаргалаа.

Тус захирамжид, “Шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан энэ хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг 10 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн /ганц бие эцэг/ ажлын цагийг нэг цагаар хорогдуулан ажиллахыг байгууллагын удирдлагуудад зөвшөөрсүгэй гэжээ.

Түүнчлэн байгууллагын ажлын зохион байгуулалт, хэвийн ажиллагааг хангаж, ажилтан, албан хаагчдад хорогдуулсан цагийн цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.     

Холбоотой мэдээ