БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 5000 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-03-03 17:25:09

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 374-өөр нэмэгдэж, 5186-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д халдвар авсан хүний тоо огцом нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар сургуулиудын хичээлийг гуравдугаар сарын 3-ны өдрөөс хоёр долоо хоног буюу гуравдугаар сарын 23-нд болгож дахин хойшлуулжээ.


“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгост зорчсон хүмүүсийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх хоригийг дэлхийн 87 улс тавьжээ . Хамгийн сүүлд энэ хоригт Мальдивын Бүгд Найрамдах Улс нэгдсэн байна.


Холбоотой мэдээ