Коронавирус ЕХ-ны аялал жуулчлалын салбарт нөлөөлж эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-03-03 15:53:24

ПАРИС. /TASS/. Коронавирусийн халдвар дэлхий даяар, ялангуяа Хятад улсад тархсны улмаас Европын Холбооны /ЕХ/ улсуудын аялал жуулчлалын салбар уналтад орж, зөвхөн нэгдүгээр сард гэхэд нэг тэрбум еврогийн алдагдал хүлээсэн байна.


“Нэгдүгээр сараас хойш Европын аялал жуулчлалын салбар 2 сая аялагчаа алдсан нь сард нэг тэрбум еврогийн алдагдал хүлээсэн гэсэн үг юм. Европын орнуудад Хятадын жуулчид олноороо ирдэг байсан гэдгийг энд сануулахыг хүсч байна, гэвч сүүлийн хоёр сард ийм зүйл болсонгүй” гэж ЕХ-ны дотоодын зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон  “BFM” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.


Тэрбээр Италийн эрх баригчид коронавирус тархсантай холбоотойгоор авсан хязгаарлалтын арга хэмжээнд илүү ихээр хохирол амссан хойд нутгийнхаа мужуудад, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурав гаруй тэрбум евро гаргасан талаар ярьжээ. Коронавирусийн тархалттай холбоотойгоор Итали, Германы эдийн засаг хямарч магадгүй гэж Бретон хэлсэн боловч тодорхой тоо баримт дурдаагүй байна. 


Холбоотой мэдээ