Шанхай, Шэньжэний биржийн индексүүд өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-03 14:41:28

ШАНХАЙ. /TASS/. Мягмар гаргийн арилжаа эхлэхэд эх газрын Хятадын биржүүдийн гол индексүүд өссөн байна. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржүүдийн албан ёсны цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, биржүүдэд эерэг динамик хоёр дахь өдрөө ажиглагджээ.


Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг харуулдаг "Шанхай композит" индекс арилжаа эхлэхэд 1.21 хувиар өсч, 3006.88 нэгж болсон байна. Түүнчлэн томоохон компаниудын хувьцааны ханш өсчээ. Харин үл хөдлөх хөрөнгийн салбартай холбоотой компаниудын хувьцаа эзэмшигчид бага зэргийн алдагдал хүлээсэн байна.


Шэньжэний биржийн тухайд "Шэньжэнь компонент" индекс арилжаа эхлэхэд 1.90 хувиар өсч, 11597.66 пунктэд хүрчээ.


Шинэ коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж эхэлсэн нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэх болгоомжлол үүссэний улмаас өнгөрсөн долоо хоногт эх газрын Хятадын хөрөнгийн биржүүдийн индекс ихээхэн унасан байна. Харин даваа гарагт Хятадын хөрөнгийн зах зээл сэргэх хандлага ажиглагдаж, Шанхай, Шэньжэний биржийн гол индексүүд арилжаа дуусах мөчид 3 гаруй хувиар өсчээ.


Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусийн тархалт  нь тус улсын эдийн засагт үл ялиг нөлөөлнө. Тийм учраас Хятадын хөрөнгийн зах зээл буцаад хэвийн байдалдаа орно гэж “Guotai Junan Securities” компанийн шинжээчид үзэж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ