“Apple” компани хэрэглэгчдэдээ 500 сая ам.доллар төлөхөд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-03 12:39:38

ЛОНДОН. /Reuters/. Хуучин загварын гар утаснуудынхаа хурдыг зориуд удаашруулсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг зохицуулахын тулд “Apple” компани “iPhone” гар утас эзэмшигчдэдээ 310-аас 500 хүртэлх сая ам.доллар төлөхөд бэлэн байна.


Энэ шийдвэрийг Калифорни муж улсын тойргийн шүүгч Эдвард Давила дэмжих ёстой аж. Гэрээнд заасны дагуу “Apple” компани ухаалаг гар утасны эзэмшигч бүрт 25 ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой аж. Нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэж юмуу буурч магадгүй байна.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, iOS 10.2.1 үйлдлийн системтэй iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus, SE загварын гар утаснуудыг эзэмшигчид шүүхэд гомдол мэдүүлсэн байна. Программ хангамж шинэчлэгдсэний дараа гар утас, төхөөрөмжнийх нь хурд удааширсан хэмээн тэд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ