Дэлхийн баячуул долоо хоногийн дотор 444 тэрбум ам.доллар алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-02 15:45:04

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Коронавирус дэгдээд буй энэ үед хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт нэлээд буурсны улмаас дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө долоо хоногийн дотор 444 тэрбум ам.доллароор буурчээ. 


Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безос, “Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтс болон Францын “Louis Vuitton Moet Hennessy” компанийн ерөнхий захирал Бернар Арно нар хамгийн их хэмжээний хохирол амссан байна. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 30 тэрбум орчим ам.доллароор буурсан байна.


Компанийх нь хувьцааны үнэ унасны дараа дэлхийн хамгийн баян  хүмүүсийн жагсаалтад 25 дугаарт бичигддэг “Tesla” компанийн тэргүүн Илон Маск долоо хоногийн дотор 9 тэрбум ам.долларыг алджээ. 

Холбоотой мэдээ