Товчоодыг камержуулан давхар хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-28 18:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагааг ухаалаг камерын системээр хянаж байна. УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 23-наас эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад  байгаа. 


Энэ үед Улаанбаатар хот руу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар нь таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүрэн хянаж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.


Холбоотой мэдээ