Хятадад өдөрт үйлдвэрлэж буй амны хаалтын тоо 70 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-28 16:18:44

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад өдөрт үйлдвэрлэж буй амны хаалтын тоо мягмар гарагийн байдлаар 76 сая хүрснээр энэ сарын 1-ний үзүүлэлтээс 7.8 дахин нэмэгдлээ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос пүрэв гарагт мэдээлжээ. Мөн тус улс дахь амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал энэ сарын 1-нээс хойш 3 дахин нэмэгдсэн байна.


Хятадад “COVID-19” коронавирусний халдвар дэгдсэнээс хойш амны хаалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жигд явуулахад анхаарч, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд уг салбарын технологийн шинэчлэлийг дэмжих зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлжээ.


Баасан гарагийн өглөөний байдлаар Хятадад коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 78825 хүрч, нийт 2788 хүн нас барж, 36117 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ