Тенхик хэрэгслийг тогтмол ариутгах цэгийг байгуулан ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 16:09:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хэмжээнд 104 албан хаагчид бэлтгэл бэлэн байдлыг ханган, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 45 хүнийг түр тусгаарлах 1 нэгдүгээр байрыг нүүлгэн шилжүүлж, ариутгал халдваргүйтлийг хийж бэлтгэл бэлэн байдлыг хангажээ. Тусгаарлах байрыг тогтмол цагийн хуваарийн дагуу ариутгал халдваргүйтлийг хийх нэгдүгээр баг, суманд орж, гарч байгаа техник хэрэгслийг ариутгах халдваргүйтлийг хийх хоёрдугаар баг байгуулан ажиллаж байна. Мөн тенхик хэрэгслийг тогтмол ариутгах цэгийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Уг “Хяналтын цэг”-т 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд сумын Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, ЗДТГ-ын хамтарсан хариуцлагатай жижүүр ажиллаж байна. Мөн сумын Шуурхай штабын жижүүр 24 цагаар ЗДТГ-ын шуурхай штабын байрнаас тогтмол цагуудад аймгийн Онцгой комисс, ОБЕГ, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЗДТГ-т тус тус цаг үеийн байдлыг шуурхай мэдээлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ