Увсын Зүүнхангай сум хяналтын камертай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:29:38

Увс аймгийн Зүүнхангай сумынхан төв гудамжиндаа сүүлийн үеийн шийдэл бүхий хяналтын камер суурилуулаад байна.

Сумандаа гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө ийнхүү сумын төвөө камержүүлжээ.

Энэхүү хяналтын камер нь өдрийн цагаар 1,5-2 км-ын тойрог дотор орчныг бүрэн хянах чадвартай аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ