“Apple” Энэтхэг дэх анхны дэлгүүрээ ирэх онд нээнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-27 12:59:26

ВАШИНГТОН. /Reuters/. Apple” компани Энэтхэг улсад анхны жижиглэн худалдааны биет дэлгүүрээ 2021 онд нээнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук лхагва гарагт мэдэгджээ.


"Манай компани бүтээгдэхүүнүүдээ Энэтхэгт энэ оны сүүлээс цахимаар худалдаалж, ирэх онд анхны дэлгүүрээ нээнэ" гэж Т.Кук АНУ-ын Калифорни муж улсын Купертино хотноо болсон "Apple" компанийн хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтын үеэр хэлсэн байна.


“Бид Энэтхэгт дэлгүүрээ нээхдээ дотоодын түнштэй хамтрахгүй байх тусгай зөвшөөрлийг тус улсын Засгийн газраас авахыг эрмэлзэж байна. Биднийг өөр хэн нэгэн төлөөлөхийг хүсэхгүй байна” гэж Т.Кук хэлжээ. Одоогийн байдлаар "Apple" компанийн бүтээгдэхүүнүүдийг Энэтхэгт гуравдагч дэлгүүрүүд худалдаалдаг ажээ. 

Холбоотой мэдээ