Олимпын наадмын бамбарын буухиан зайг богиносгож магадгүй

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-02-27 11:59:18

ТОКИО. /TASS/. Олимын наадмын галт бамбарыг өртөөлөн хүргэх маршрутыг өөрчлөх хувилбарыг хэлэлцэж байна гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Муто мэдэгджээ.


“Үзэгчид олноороо нэг дор цугларах нь өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Бидний хэлэлцэж буй хувилбаруудын нэг бол буухиан зайг богиносгох юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Олимпын бамбарын буухиа гуравдугаар сарын 12-нд Грекийн Олимп уулан дахь Зевсийн сүмээс эхлэх бөгөөд Грек, Японы нутаг дэвсгэрээр буухиалан дамжуулах ёстой юм. Японд буухиа гуравдугаар сарын 26-нд эхэлнэ. Зуны Олимпын наадам Токио хотноо долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болно.


Японд коронавирусний халдварын 860 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Ёкохама хотын боомтод хөл хорионд байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм. 

Холбоотой мэдээ