БНХАУ дөрвөн шинэ хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-02-20 11:03:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс технологийн туршилтын судалгааны дөрвөн шинэ хиймэл дагуулыг пүрэв гарагт хөөргөжээ.


Дэлхийг ажиглах технологийн шинэ судалгаанд ашиглах хиймэл дагуулуудыг тээсэн “Long March-2D” пуужин орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 5 цагийн орчимд хөөрчээ. “Long March” цувралын пуужингууд 326 дахь удаагаа хөөрч буй нь энэ аж.


Тээгч пуужин болон хоёр хиймэл дагуулыг Шанхайн Сансрын технологийн академи бүтээсэн бол нөгөө хиймэл дагуулуудыг Харбины Технологийн хүрээлэн, “DFH Satellite” компанийн мэргэжилтнүүд тус тус хөгжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ