Иранд коронавирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-19 21:45:29

ТЕХРАН. /ISNA/. Иранд шинэ төрлийн коронавирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ. Иранд коронавирусний халдвар анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм.


“Коронавирусний халдвар авсан байх магадлалтай хүний тоог хараахан тодорхойлоогүй байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийг тусгаарласан” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан хүмүүс аль улсын иргэд болох, биеийн байдал нь ямар байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.


Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, халдвар авсан хоёр тохиолдол төв нутгийн Кум мужид бүртгэгдсэн бөгөөд нэмэлт шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн авч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ