Хөрөнгийн биржид өнөөдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-18 18:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 18-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 107.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 394.795 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тандэм инвэст ББСБ" (VIK+8.70%) болон "Ремикон" ХК (RMC+7.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Даатгал" (CHE-9.42%) болон "Нако түлш" ХК (NKT-8.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар өсч 19090.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,750,007,543,687.26 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ