Томуу, томуу төст өвчний дэгдэлт насанд хүрэгчдийн дунд зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 20:15:31

Увс /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 0-5 насныхны дунд тодорхой хэмжээгээр буурч, харин насанд хүрэгчдийн дунд зохилох хандлагатай байна хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Одоогоор Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгээр 27, хүүхдийн кабинетаар 24, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 50, түргэн тусламжийн тасагт долоо, эрэмбээр 20 хүн томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тул эмчлүүлж байгаа аж.

Хэдийгээр бага насны хүүхдүүдийн дунд дэгдэлт бага хэмжээгээр буурсан ч сар шинийн баярын өдрүүдээр иргэдийн хөл хөдөлгөөн ихэсвэл нэмэгдэх хандлагатай байна.

“Ард иргэд томуу, томуу төст өвчнөөс болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, дархлаа сайжруулах хоол хүнс хэрэглэх, шаардлагатай тохиолдолд гадуур гарахгүй байх, амны хаалтаа тогтмол хэрэглэж хэвшил болгох, гарын ариун цэврээ сайтар сахих, хүрээлэн буй орчиндоо цэвэрлэгээ ариутгал байнга хийж халдваргүйжүүлэн өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө дээрх дэглэмийг өдөр бүр хэрэгжүүлж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Ж.Оюунгэрэл хэллээ.

 

Холбоотой мэдээ