Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-18 08:02:48

БЭЭЖИН. /Риа Новости/. Хятадын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо бараг 60000-д хүрсэн бол халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 1789 болж нэмэгдсэн тухай тус бүс нутгийн эрүүл мэндийн хороо мэдэгджээ.


Түүнчлэн эдгэрсэн хүний тоо 1223-аар нэмэгдсэн бол коронавирус нь эмчлэгдсэн нийт 7862 хүн эмнэлгээс гарсан байна.


Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин Хубэй мужийн Ухань хотод дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ