Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд гэрчилгээ гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 09:55:01

Баян-Өлгий  аймагт өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 2972 хүүхэд байна. Түүний 15 хувьтай тэнцэх хэмжээний 585 орчим хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төсөв хуваарилахаар урьдчилсан квот иржээ.

Аймгийн төвд 113000 төгрөг, бусад суманд 136100 төгрөг гэж тооцож 74 сая төгрөг олгохоор болжээ. Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 352 иргэн бүртгэгдсэнээс 125 иргэн сургалтанд хамрагдсанаас 117 нь ажлын байрныхаа зөвшөөрлийг авч, үйлчилгээгээ эхлэхэд бэлэн болжээ.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ