Цагдаагийн газрын 102 дугаарт дуудлага өгсөн иргэнд хариу мэдээлэл өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-18 10:45:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цагдаагийн газар энэ оноос эхэлж 102 дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдэд эргэн мэдээлэл өгч эхэлжээ.

Гудамжинд согтуу хүн хэвтэж байгаа талаар дуудлага өгсөн бол эргээд хэрхэн шийдвэрлэсэн талаар дуудлага өгсөн иргэнд нь утсаар мэдээлж буй.

Ингэснээр иргэд тухайн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнийг мэдэж хуулийн байгууллагатай эргэх холбоотой ажиллах  боломж бүрдэж буй.

Аймгийн Цагдаагийн газар дээрх ажлыг хэрэгжүүлэхдээ үүрэн телефоны компаниудтай хамтран ажиллаж байгаа юм. Он гарснаас хойш 102 дугаарт 2200 дуудлага ирсэнээс хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага цөөнгүй хувийг эзэлж байна гэж Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга Н.Батнасан хэллээ.

Цагдаагийн 102 дугаарт ирж буй нийт дуудлага Оюут, Уурхайчин, Цагаанчулуут багаас ирж байгааг ч онцоллоо. Иймд дуудлагатай холбоотой судалгааг гаргаж багийн ажлын албанд хүргүүлж байгаа гэв. 

Холбоотой мэдээ