Д.Трамп Идлибийн байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-17 10:10:52

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 15-нд Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Идлиб дэх нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа цохон тэмдэглээд, ОХУ Сирийн Засгийн газрыг дэмжихээ зогсоохыг хүсэж буйгаа илэрхийлэв гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадда Дир ням гаргийн орой мэдээлжээ.


“АНУ-ын Ерөнхийлөгч Идлиб дэх хүчирхийллийн асуудалд түгшиж буйгаа мэдэгдээд, хүмүүнлэгийн гамшгаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргаж байгаад нь Туркийн Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн гэмт хэргийг дэмжиж байгааг зогсоож, мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Д.Трамп илэрхийлсэн” гэж Цагаан ордон мэдээлсэн байна.


Трамп мөн Ливийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох нь байдлыг зөвхөн даамжруулна гэдгийг онцлон дурджээ.


Холбоотой мэдээ