Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-14 14:51:06

МОСКВА. /РИА Новости/. Иракийн Киркук хотоос холгүй бааз пуужингийн цохилтод өртжээ. “al-Mayadeen” телевизийн мэдээлснээр, Америкийн цэргийн албан хаагчдын байрласан цэргийн байгууламжийн нутаг дэвсгэрт пуужин унасан байна.


Түүнчлэн Киркук хотын дээгүүр сөнөөгч онгоцнууд эргүүл хийдгийг цохон тэмдэглэжээ. Иракийн цэргүүдийн сүүлд мэдээлснээр, агаарын баазад цохилт өгсөн төхөөрөмжийг илрүүлсэн тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн өөр 11 харваагүй пуужин олдсон талаар цохон дурджээ. Сүүлийн саруудад Америкийн цэргийн баазууд пуужингийн цохилтод өртөөд байгаа юм.


Вашингтон Сири, Ирак дахь шиит шашинтнуудын "Катаиб Хезболлах" бүлэглэлийн байгууламжууд руу халдсан үеэс буюу өнгөрсөн оны сүүлчээр нөхцөл байдал хурцадсан. Киркук хотын ойролцоох баазад халдсаны хариуд ийм алхам авснаа АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ