“Xiaomi” шинэ ухаалаг гар утсаа танилцуулжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-02-14 13:54:20

БЭЭЖИН. /GSM Arena/. Хятадын “Xiaomi” компани “Mi 10” болон “Mi 10 Pro” загварын шинэ ухаалаг гар утсаа танилцуулжээ.


Шинэ загварууд “Snapdragon 865” процессортой болсон байна. “Xiaomi Mi 10 Pro” загварт AMOLED дэлгэц суурилуулснаас гадна арын хэсэгтээ 108, 20, 12 болон 10 Мп-ийн дөрвөн камертай. Үүний зэрэгцээ дүрс бичлэг авахад зориулж 108 Мп-ийн камерт нь хиймэл оюун ухааны хэд хэдэн элементийг суурилуулсан байна. Түүнчлэн цагт 4500 амперын хүчин чадалтай хүчирхэг батарейтай болжээ. “Xiaomi Mi 10 Pro” нь 8 ГБ-ын шуурхай санах ой болон 256 ГБ-ын дотоод санах ойтой, 12 ГБ/256 ГБ, 12 ГБ/512 ГБ гэсэн гурван хувилбараар бүтээгдсэн байна. Өнгөний хувьд хэрэглэгчид цагаан, хөх өнгөнөөс сонголт хийх боломжтой.


“Xiaomi Mi 10” загвар мөн AMOLED дэлгэцтэй, арын хэсэгтээ 108, 13, 2 болон 2 Мп-ийн дөрвөн камертай, цагт 4780 амперын хүчин чадалтай батарейтай аж. Уг загвар хар, ногоон, тоорын өнгөтэйгөөр худалдаанд гарна.


Хэрэглэгчид хоёрдугаар сарын 18-наас эхлэн урьдчилан захиалж болно.


Холбоотой мэдээ