Худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны хэрэгжилт удааширчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 14:20:20

ВАШИНГТОН. /TASS/. COVID-19” коронавирус дэгдсэний улмаас БНХАУ, АНУ-ны худалдааны шинэ хэлэлцээрийн эхний шатны хэрэгжилт удааширсан хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.


Хэлэлцээрийн хоёрдугаар шатанд шилжих хугацааг товлогдоогүй байгааг тэрбээр цохон дурджээ. "Худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар шатанд бэлтгэхэд түлхэц болгохын тулд Ерөнхийлөгч Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүний татварыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Зорилгодоо хүрэх хүртлээ бид татварыг бууруулахгүй” хэмээн тэрбээр ярьжээ. 


Түүнчлэн худалдааны  хэлэлцээрийн эхний үе шат Америкийн бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал болохыг тэрбээр онцолжээ:

Холбоотой мэдээ