Коронавирусээр халдварласан 4638 хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-12 11:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, 2020 оны 2 дугаар сарын 12-ны 10:00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвараар 1112 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 44886-т хүрсэн бол 4638 хүн эдгэрчээ. 

Харин энэ сарын 11-ний 10.00 цагийн байдлаар, шинэ төрлийн коронавирусний халдварын 43 027 тохиолдол бүртгэгдэж, 1017 хүн нас барж, 3998 хүн эдгэрсэн гэж мэдээлж байв.


Ташрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварыг "COVID-19" гэж нэрлэхээр болжээ. Уг нэршилд "corona, virus, disease" хэмээх үгийн эхний үсгийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж. 

 

Холбоотой мэдээ