“YouTube” сонгуультай холбоотой хуурамч контентуудыг устгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/.
Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” компанийн удирдлага АНУ-д
ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор “YouTube” хуудаст байршуулсан
хуурамч мэдээлэлтэй дүрс бичлэгүүдийг устгахаар төлөвлөж байна.
"Санал хураалттай
холбоотойгоор үзэгчдийг төөрөгдөлд оруулсан болон нэр дэвшигчдийн талаар хуурамч
мэдээлэл агуулсан дүрс бичлэгүүдийг устгана" хэмээн тус платформын цахим хуудаст
тэмдэглэсэн байна.
Түүнчлэн өөр
хүний дүр эсгэхийг оролдох, засгийн газрын байгууллагуудтай холбоотойгоо нуухыг
оролдож буй хэрэглэгчдийн сувгийг хаана гэдгээ анхааруулжээ. АНУ-ын 2020
оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах нам доторх сонгууль 2 дугаар
сарын 3-наас эхэлж байгаа юм.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
19 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар