Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл AIPS-ын III байрын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-04 08:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ноос зарласан cпортын гэрэл зургийн "Алтан агшин" /Асtion/ дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчдын 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын "Уурга шүүрлээ" фото зураг хүрэл медаль хүртэв.


Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны 83 дугаар Их хурал хоёрдугаар сарын 3-6-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа юм.



Тус их хурлын үеэр спортын сэтгүүлзүйн шилдэг бичлэг, нийтлэл, видео болон гэрэл зургийн бүтээлүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards” шагнал гардуулах ёслол болж гэрэл зургийн “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын спортын сэтгүүлч Чулуунбаатарын Ганбатын бүтээл шилдгийн шилдэг гуравт ийнхүү багтаж хүндтэй шагнал хүртлээ.  


Тэрбээр зун, өвлийн дөрвөн олимпын наадмыг болон Азийн наадмуудыг сурвалжилж гэрэл зургийн хальсанд буулгасан спортын шилдэг гэрэл зурагчин билээ.



Холбоотой мэдээ