Амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-03 17:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага шинэ коронавирусний халдвартай холбоотойгоор тусламжаар ирж буй амны хаалт болон эрүүл мэндийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжин ажиллаж байна.

Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу ЭМЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр, амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байна.

Польш улсад суугаа монгол иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл, “Монос” групп Ухань хотоос ирсэн залууст витамин, УИХ-ын гишүүн О.Батнасан 13 мянган ширхэг амны амны хаалт хандивлажээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ