Баян-Өлгийн нутгаар хоёрдугаар сард салхи шуургатай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-03 13:25:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр хоёрдугаар сард агаарын температур аймгийн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх аж. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхины хурд нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14-16 м/с, түр зуур 18-20 м/с-д хүрч ширүүснэ.

Холбоотой мэдээ