Таван минут эерэг зүйлс сонсож дархлаагаа дэмжихийг эмч нар зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2020-02-01 16:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг байна. Харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг СЭМҮТ-ийн эмч нар зөвлөж байна.

Шинэ төрлийн коронавирусээс өөрийгөө хамгаалах зөвлөгөөг эмч мэргэжилтнүүд өгч байна. Сэтгэл зүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болох юм байна. Дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэл зүйн байдал байдаг тул сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл зовнилоо арилгах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга доорх зөвлөгөөг өглөө.

Сайтар унтаж амрах. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай. Чанартай хүнс, хоол хэрэглэх, мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах, холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагахыг анхаарах хэрэгтэй. Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг бол харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэхийг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ