Туркийн ЭСЯ олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-23 11:49:40

Жил бүрийн хавар 4 сарын 23-нд Туркийн үндэсний бүрэн эрх, хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.

ББ.ТуулНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил гурав дахь удаагаа 4 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээний нэгээхэн хэсэг болгож Олон Улсын хүүхдийн баярыг “Даян дэлхийн энх тайван, нөхөрлөл” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэ жил Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар дунд сургууль, нийслэлийн 61 дүгээр дунд сургууль, Американ, Бритиш сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарласан бөгөөд өнөөдөр тус ЭСЯ түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Мөн Хүүхдийн Урлан бүтээх төвд дээрх сургуулиудын сурагчдын “Миний нүдээр Турк орон” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болж сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Уламжлал ёсоор Элчин сайд Мурат Карагөз дээрх таван сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзан өөрийн албан үүргээ хэсэг хугацаанд хүлээлгэн өгөв. Түүнчлэн тэдгээр сургуулийн сурагчдын хамтаар ЭСЯ-ны цэцэрлэгт найрамдал нөхөрлөлийг бэлгэдэж мод тарьсан юм. Олон улсын хүүхдийн баярын ажиллагаа маргааш “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд зочилж гарын бэлгээ гардуулснаар өндөрлөх юм.

Холбоотой мэдээ