Хүн рүү дайрсан чоно галзуугаар өвчилсөн болохыг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-30 22:35:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хотонд энэ сарын 22-ны өдөр чоно орж, гэрийн эзэн рүү дайрсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Нөхөр рүү нь дайрсан чоныг түүний эхнэр М.Нургул гурилын элдүүр, сүхээр цохин алж, гэр бүлийн хүнээ аварсан юм.

Аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн чоныг Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид түргэн тестээр оношилж галзуугаар өвчилсөн болохыг баталжээ.

Лабораторийн шинжилгээний хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлж, өвчилсөн чоныг шатаан ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсан байна. 

Холбоотой мэдээ