А.Асет: Цас нэмж орвол Алтай сумын зарим нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын
зарим нутагт цас нэмж орсон тохиолдолд өвөлжилт хүндэрч болзошгүйг сумын
Засаг дарга А.Асет хэллээ.
Тэрээр, "2019-2020 оны өвөл сумын хэмжээнд 154714
толгой мал өвөлжиж байна. Одоогоор өвөлжилт хэвийн байгаа. Гэхдээ цас нэмж орвол Борбургас, Бардам, Шарговь,
Улаанхад, Сагсайг гол, Тоошин, Харнуур зэрэг нутагт өвөлжилт хүндэрч
болзошгүй. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 120 орчим толгой мал зүй бусаар
хорогдсон. Сумын өвс, тэжээлийн нөөцөө хараахан задлаагүй, байдал хүндэрвэл
малчдад зохих хуваарийн дагуу олгоно" гэлээ.
Тус сумын хувьд өөр аймаг, сумын нутагт малаа
оторлуулж байгаа малчин байхгүй, сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа ажээ.