Сэтгэлийн үгээ бичсэн номоор номын сангаа баяжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:50:57

Завхан аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан "Нэг ном-Нэг хөгжил" нэртэй BOOK CHALLENGE-г зарлажээ.

Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн түүхт 70 жилийн ой 2016 онд тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээг угтан тус номын сан аймагтаа ном хандивлах аяныг өрнүүлсэн нь энэ аж. Иргэд байгууллагууд аймгийн төв номын сангаас гаргасан 400 гаруй номын жагсаалтад байгаа номноос хандивлах ба өөрийн сэтгэлийн үгээ бичиж дурсгах боломжтой юм байна.

Энэхүү аянаар цугларсан номнууд аймгийн төв номын санд түүх болон хадгалагдах бөгөөд ном амтархан уншиж судалдаг хэн бүхэнд нээлттэй уншигдаж 24 сумын номын сангийн шинэ номын фондыг арвижуулах юм. Өнөөдрийн байдлаар 50 гаруй иргэн 70-аад номыг хандивлаад байгаа аж.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ